Товч намтар
1997 оноос сэтгүүлчээр ажиллаж байгаа.
Дэлгэрэнгүй »
Холбоо барих
Шинэ нийтлэлүүд
Нийтлэлүүд
2010 оны 3 сарын 5
МАХН-ын дарга хэн болох вэ гэсэн таавар ид өрнөж байна. Аливаа нэг үйл явдлын өмнө заавал ингэж “зөн билгийн тулаан”-д орох хэрэгтэй юм бол мөрийцсөн шиг мөрийцвөл яасан юм бэ. Хэрэв мөрийцөх хэрэг гарвал бооцоогоо М.Энхболдод тавъя. Учир нь Миеэгомбо гуайн хүүг басч болохгүй. М.Энхболд МАХН-ын дарга байгаагүй биш байсан. Ерөнхий сайд ч болж засаг толгойлж үзсэн. Гэхдээ огцорсон шалтгаан нь адармаатай. Ерөнхийлөгч Н. Энхбаяртайгаа илт зөрчилдөж түүний эрх ашгийг сөрсний учир албаа хугацаанаас нь өмнө өгч байлаа. Зөвхөн түүнийг л огцруулахын тулд МАХН-д баахан хөдөлгөөн бий болж намынхаа ээлжит бусаар их хурлаа хуралдуулсан түүхтэй. УИХ-ын МАХН-ын бүлэгт Д.Арвинаар толгойлуулсан “Элсний 13” үүссэн бол МАХН-ын хотын намын хороонд Л.Болормаагаар удирдуулсан сөрөг фракцийнхан нам доторх хөдөлгөөнүүдтэйгээ хүч хавсарсан. Дэлгэрэнгүй »
2010 оны 3 сарын 3
Хавар бол Монголын эдийн засагт ханш нээдэг улирал. Урин цаг наашилдаг болохоор хамаг бүхэн хөдөлгөөнд орж байгаа нь тэр. Эдийн засаг маань ч улирлын чанартай болохоор хавар хамгийн зохимжтой улирал байх. Гэхдээ ганцхан эдийн засагт ханш нээдэг гэж туйлшраад яахав. Улс төрд ч мөн адил ханш нээгддэг гэдгийг мартаж болохгүй. Өвлийн тэсгим хүйтэнд дагжиж байсан улс цаг дулаарахаар бие нь тавирч ажилдаа гарахад буруу гэж байхав. Хавар жаахан түжигнэж аваад зун нь амарч хөдөө гадуур тэнэнэ. Тарга тэвээргээ сайн авч байгаад намар жаахан тэлчигнэнэ. Тэгээд л өвөл болмогц ичээндээ ороод унтчихна. Дэлгэрэнгүй »
2010 оны 3 сарын 2
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын өнгөрсөн ням гаригт Монголын Үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлага улс төрийн хүрээнд дуулиан дагууллаа. Ингэх нь ч зүй. Тэрбээр өдгөө жирийн нэг иргэн хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг ээлж дараалан хашиж байсныхаа хувьд үг, үйлдэл бүхэн нь нийгмийн анхаарлыг татах нь гарцаагүй юм. Ялангуяа МАХН-ын ээлжит Бага хурал дөхөж, С.Баяр Ерөнхий сайдын албаа үглэсэн хэдий ч намын даргын албаа хүлээлгэн өгөөгүй байгаа энэ цаг үед Н.Энхбаяр ширүүхэн ярилцлага өгсөн нь яав ч тохиолдол биш. Дотроо хадгалаж явсан хатуу үгээ хайр найргүй шидэлж намаа, намын удирдлагуудаа шүршиж орхисон нь онилсон байгаа оносон эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л цээжний цэртэй тэдгээр үгийг ихэнхи нь цочирдож хүлээн авлаа. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 26
Зуданд үхсэн малын сэг зэмийг устгахад зориулж Засгийн газраас 5,5 тэрбум төгрөг гаргахаар болов. Гэтэл шинээр амаржих газар бариулахад өнгөрсөн онд унжиж унжиж 700 сая төгрөг төлөвлөсөн нь бий. Сүүлийн хэдэн өдрүүдэд улирлын томуу гэдэг өвчнөөр бага насны хүүхдүүд өвдөж 40 хэм хүртэл халуурсан жаалууд эмнэлгийн шалан дээр аврал эрэн хэвтэж байна. Аргаа барсан эмнэлгийнхэн Батлан хамгаалах яамны агуулахаас 50 эвхдэг ор гуйж аваад ч хүрэлцсэнгүй. Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд нийтдээ 350 л хүүхдийн ор байдаг бол өдгөө өвчилсөн хүүхдийн тоо 1500 хол гарчээ. УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбум төгрөг өгсөн бол ачааллаа даахаа байсан төрөх эмнэлэгт ердөө л 150 сая төгрөг төсөвлөв. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 9
-Хүүхдээсээ илүү сургуулийнх нь захиралд хайртай эцэг эхчүүдийг харцгаа- Телевизээр нэгэн эх ярьж байна аа. “Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон л байхгүй бол энэ сургууль сургууль биш болно. Манай хүүхэд ч гэсэн хоолноос хордсон. Гэхдээ яадгийн, Ж.Соронзон захирал л ажлаа хийх ёстой. Боловсролын сайд буруу шийдвэрээ цуцлахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэх эх хүний үгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Хошин шогийнхон л марзаганаж байна даа гэсэн шүү юм бодтол үнэн болоод явчихлаа. Өнөө эх хошигнож байгаа царай алга. Хөмсгөө зангидаад хоолойгоо чахруулаад тэмцэгчийн дүрд бүрэн орчихож. Ард нь ч гэсэн тийм царайтай аав нар яахаас ч буцахгүй дүр эсгэж зогсоно. Ингээд байхаар чинь итгэхээс өөр яах билээ. Дэлгэрэнгүй »
2010 оны 2 сарын 5
Ардчилсан нам дотор саявтар Ардчилсан хүчний холбоо хэмээх нэн шинэ фракц мэндлэв. Үүнд З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг гишүүд нэгджээ. Тэд үүнийгээ нийгмийн захиалга гэж тодорхойлсон. Сайхан л сонсогдож байгаа юм. Харин Ардчилсан хүчний холбооны зорилго юу вэ.Тэд Ардчилсан нам дотор оршиж буй “Алтангадас” хэмээх бүлэглэлийг зайлуулах сонирхолтой гэнэ. Дэлгэрэнгүй »
Шинэ сэтгэгдлүүд
Сэтгэгдэл:
mongolchuud ardchilsan niigemd hul deere bosoh gej ydan yvj baihad[...]
Сэтгэгдэл:
uiliin laigaa edleh geed l bgaa hun mongold gants shirheg bainaa[...]
Сэтгэгдэл:
yu yarina we ugaasaa ali hediinee yalzarzan shde er ni Enhboldiig[...]
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл:
acshiro dawgadorgiin talaar medeelel bna u
© 2009 BNCA. LLC
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
|