Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2014 оны 11 сарын 19
    Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Ерөнхий сайдад нэр дэвшээд  Ч.Сайханбилэг нь намынхаа ҮЗХ-ны хуралд ялалт байгуулжээ. Нуруулаг, царайлаг  Ерөнхий сайдтай болох нь гээд хөөрч дэвэлзэх охид бүсгүйчүүд олон.  Нуруулаг нь ч үнэн, царайлаг нь ч үнэн.
    131985 3
  • 2014 оны 11 сарын 12
    Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо.  Хүн нь  л  Н.Алтанхуяг болохоос биш   огцорлоо л гэдэг,  томилогдлоо л гэдэг байдаг л нэг албан тушаал.  Өчүүхэн би гэхэд  сэтгүүлчээр ажилласан хугацаандаа энэ “Алиа Данзан”-тай нийлүүлээд есөн Ерөнхий сайд огцрохыг үзсэн байх юм. Тэгэхээр надаас цаадах нь юу үзсэн нь тодорхой.    Ардчилсан хувьсгал ялсан эхний жилүүдэд  Ерөнхий сайд огцрох нь үнэхээр гайхалтай сонин үзэгдэл байсаан, хүлээнэ зөвшөөрнө.  Коммунизмын он жилүүдэд  Ерөнхий сайдуудыг огцруулах биш Оросод аваачаад буудчихдаг,  эмнэлэгт  эсвэл гэрт нь хорьж  байгаад  үхүүлчихдэг байсан болохоор тэр.
    148036 1
  • 2014 оны 11 сарын 3
    Нэг зуун хорин мянга хүрэхгүй хүн амтай жижигхээн тосгон байх юм. Манайхаар бол сум юмуу даа. Гэхдээ Монголд биш Америкт л даа.  Далайн эрэг дээр орших тэр жижигхэн суурингийн  иргэд бүгд  бие биенээ танина. Тэнд аж төрөн  суудаг айл  бүхэн хөршийнхөө  амьдралыг  гэрийнхээ  хөргөгчинд юу байгаагийн адил  нэгд нэгэнгүй   мэднэ.  Хүүхдүүд нь өсч том болоод насанд хүрэхээрээ хот хүрээ рүү сургууль соёлд ороод арилж өгнө.  Уйтгартай тэр буйдхан газарт залуус яаж ч  тогтох билээ.  Улсаас загасчилахыг хориглосон болохоор ажлын байр байхгүй.  Бүгд халамжаар амьдардаг тул тэдэнд шинээр олох орлого гэж байхгүй.  Тогтмол орлоготой болохоор  сард гурван аяга кофе уудаг бол  хэдэн жил өнгөрсөн ч тэр л янзаар  ууна. Өглөө нэг өндөг,  хоёр талх иддэг бол яг л тэр чигээрээ насаараа идэх болно.    Амьдрал улам л уйтгартай, сонирхолгүй  болсоор. Айлууд нь дүрвэж өөр хотыг бараадна.  Харин энэ үеэр тэдэнд нэгэн сайхан мэдээ сонсогдож эхэлсэнээр нэгэн хэвийн уйтгарт амьдралаасаа салах боломж бүрддэг.  Киноны үйл явдал яг эндээс эхэлдэг... Тэгэхээр би юнвишний кино санд байх  нэгэн киноны тухай л бичээд байгаа хэрэг шүү дээ.  Нэр нь “The Grand Seduction”.   Монгол хэлээр орчуулсан  байна билээ...
    82033 16
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.