Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2013 оны 6 сарын 21
    Тийм ээ, Ц.Элбэгдоржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг биш. Бас Ц.Элбэг­дор­жийг дэмжихгүй байх нь ардчиллаас ухарсан хэрэг биш.  Ц.Элбэгдоржийг дэм­жихгүй байх нь авлигачдыг хамгаалсан хэрэг биш. Тэр үүнийг сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл ардчилал зөвхөн Ц.Элбэгдоржийн хувийн  өмч биш. Ардчилал зөвхөн АН-ын нүүрэндээ наадаг гялгар цаас биш. Ардчилал бол 1990 онд Сүхбаатарын талбайд дүн өвлийн хүйтнээр гэр орон, үр хүүхдээ орхиод, ажил амьдрал,  амь насаараа дэнчин тавиад эх орныхоо өнцөг булан бүрээс хуран цугларсан  тэр олон хүний  өмч юм. Та бидний, үр хүүх­дийн маань, өвөө эмээгийн маань, диваажинд одсон ахмадуудын маань өмч юм. Ардчилал бол энэ дэлхийн долоон тэрбум хүний өмч юм.
    234983 579
  • 2013 оны 6 сарын 11
    Сайдад хаягласан нийт¬лэл бичих санаа төрсөөр удлаа. Түүнийг олон жилийн өмнөөс мэднэ.  Мэднэ гэдэг нь түүний үзэл бодлыг байнга хүндэтгэж явсантай хол­боотой билээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш  Х.Тэмүүжин  гэх залуу хувь хүний эрх чөлөөг хамгаалж хүндэтгэсэн  нэг  л өөр өнцөгтэй  нийтлэл бичиж эхлэх үеэс байнгын уншигч  нь явсаар ирлээ. Х.Тэмүүжин шиг сэтгэж,  Х.Тэмүүжингийн үзэл бодлын ертөнцөөр аялахын тулд либертари үзэл гээчийг уншиж түүгээр өв­дөж, тухайн үзлийг тун­хаглагч (Х.Батчулуун док­тор, “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн, Ж.Нэргүй, Э.Бат-Үүл...)  нартай уулзаж лек­цийг нь сонсож, Айн Рэндийн ертөнцөөр аялж эхэлсэн маань 2004 он юм. Миний ойлгосоноор ли¬бертари үзэл бол хувь хүний эрх чөлөөг дээдлэгч,  хувь хүний нэр хүндийг эрхэмлэгч, хувь хүний үзэл бодлыг  хязгааргүй тийш хөтлөгч гарааны зурвас билээ. “Хэрвээ чи хүн болж төрсөн бол хөндлөнгөөс хэн ч чиний эрх чөлөө рүү халдах ёсгүй. 
    312634 374
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.