Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2013 оны 5 сарын 23
    Дээхнэ твиттерт нэгэн жиргээ олны анхаарлыг их татсан юм. Жиргэсэн аккаунтыг нь би санахгүй байна. “Хотын гудамжинд брэндийн цүнх үүрсэн бүсгүйчүүдээс хурга тэвэрсэн бүсгүй илүү сайхан харагдана” гэж. Хүмүүс нэлээд талархалтай хүлээж авсан. “Яасан сайхан монголч ухаантай бүсгүй вэ, чи...”, “Үнэн шүү”, “Сайхан монгол бүсгүй байна даа”, “Брэндийн  цүнхээр гангарсан хоосон толгойтнуудыг тоох хэрэггүй”, “Брэндийн боолууд зайлцгаа....” гэх зэргээр. Би ч бас тэр жиргээг “дж” хийж л орхисон. Гэхдээ түүнээс хойш бодоод л байгаа. Цүнхнийхээ оронд хурга тэврээд явж байвал яах бол. Хотын бүсгүйн хувьд ямар харагдах вэ. Нөгөө хурга нь зунгаг гаргана. Хувцас хунараа яах вэ. Дэвтэр, үзэг, будаг шунх, гар утас, ipad, түлхүүр, үнэртэй ус энэ тэрээ хаанаа хийнэ. Хурганы уут үүрээд дотор нь хургаа хийгээд явж болох л юм. Гэтэл өнөөх хөөрхөн хурга чинь майлж орилоод өвс нэхнэ ээ. Арайхийж ургуулж ядаж байгаа замын хажуугийн сааданд бэлчээж энэ тэр...
    109676 32
  • 2013 оны 5 сарын 3
    Эрүүгийн хуулийн 111 гэж  айхтар зүйл анги  бий. Түүнийг  “Гүтгэх” гэдэг юм. Хүн гүтгэсэн нь тогтоогдвол тэр зүйл ангиар шийтгэгдэнэ. Голдуу сэтгүүлчид тэр зүйл ангиар яллагддаг.  Шүүгч  “За яахав дээ, хөөрхий” гэж бодвол доод тал нь 10 гаруй сая төгрөг, тэгж бодохгүй бол шууд шорон руу “марш”.  Сэтгүүлчдэд халгаатай энэ зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасуулахаар бидний эрхийг хамгаалах гэж олон жил хичээж буй ганц байгууллага болох “Глоб интернэшнл” хөөцөлддөг.
    71568 61
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.