Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 13 минут
  • 2013 оны 4 сарын 25
    МАН Ерөнхий сайдыг огц­руулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр гэнэтийн завсарлага авсаныхаа маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 19-нөөр огноолон Н.Алтанхуягт нэгэн асуулга илгээжээ.  Асуулгад  УИХ-ын  2010 оны зургаадугаар сарын  24-ний өдрийн 32 дугаар тогтоолыг эргүүлэн сөхсөн байна. Уг тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байдаг.  Ээ...   энэ  чинь нөгөө алдарт цариг шүү дээ. “Өргөн байх уу... нарийн байх уу”... дахиад л хэрүүл...
    104083 7
  • 2013 оны 4 сарын 22
     “Баярт” мэдээ сонсогдов.  Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг  “Эрдэнэс Тавантолгойгоос  нүүрсний цуваа Хятадыг чиглэхээр боллоо” гэсэн гашуудлын мэдээг зар­ласнаар монголчуудын  хоолтой хонох үүд хаалга нээгдэв. Улсын бодлогод гашуу­далтай боловч ард түмэнд очихдоо баярын марш мэт сонсогдох эл мэдээ өмнөх Засгийн газар үндэс­ний эрх ашгийг хэрхэн нулимсны гайхамшигтай загвар болон үеийн үед тэм­дэг­лэг­дэх биз. Учир нь “Эрдэнэс Тавантол­гойн”, “Чалко”-той байгуулсан алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулахаар  нүүрс гаргахыг түр хугацаагаар зогсоосон байсан юм. Хариуд нь Хятад  манайхаас шуудай нүүрс ч авахгүй гэсэн бойкот хийв. Ердөө л хоёрхон сар өнгөрөхөд манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэж дээр доргүй л сандрав. Ухаант­нууд “Нүүрсээ экспортлооч...Эдийн засаг уналаа... Ард түмэн хэцүүдлээ.... “Чалко”гийн зөв... Олон улсын шүүхэд очвол манай Засгийн газар нүдний булай болно...” гэц­гээв. Үнэн үг шар тос.
    93205 38
  • 2013 оны 4 сарын 10
    Ерөнхий сайд Бурхан Халдун ууланд төөрч нэг хоносонд дээр дооргүй шуугиж шаагиж байна. Улс орныхоо төлөө амралтгүй, нойр хоолгүй зүтгэж яваа Н.Алтанхуяг дарга маань тиймхэн эндэгдэл гаргалгүй дээ.  Түүнийг шүүмжилж буй  хүмүүс өөрсдийгөө оронд нь тавиад бодоод үз. Та нарыг л тэр ууланд очиж даатгах гэж  яваад төөрчиж.  Оюун ухаант хүн л юм чинь түр зуурын саатал гарч болно шүү дээ. Атомын цахилгаан станц, олон улсын нислэг, галт тэрэг, УИХ-ын чуулган  хүртэл цагаасаа  хоцорч саатдаг л биз дээ.  Тэр бүү хэл зуны дэлгэр цагт нялх тугалтай үнээ хүртэл саамны цагаасаа хоцорч ирэх нь энүүхэнд. Төрөх дөхсөн тулгар эх  хугацаанаасаа хэтэрч илүү тээлттэй төрөх нь ч элбэг. Ийм атал Ерөнхий сайдыг ууланд төөрснийг сүр бадруулан ярьж бичих нь илүүц. Харин ч тэр уул миний, чиний Ерөнхий сайдыг ивээлдээ авч, өвөртөө  хонуулж  Есүхэйн Тэмүүжин лугаа асарч тойглосон байгаа нь сайн хэрэг биш үү.
    71561 3
  • 2013 оны 4 сарын 9
    Вьетнам машин засварын газрыг сайтар мэдэх болсон би тэдний эх орон руу аялахдаа сэтгэл догдолсон билээ. Байн байн машинаа мөргөлдүүлдэг муухан жолооч миний хамгийн сайн мэддэг газар бол Вьетнам засвар. Энэ улс руу зорих болсон шалтгаан маань үүнтэй ч холбоотой байж магадгүй л юм. Ханой хотод буунгуут хамгийн эхний санамж шууд шоконд оруулчихав. “Замын хөдөлгөөний дүрэм зөвхөн цаасан дээр л бий”. За энэ ч яахав, манайд ч бараг тийм гэж бодож дуусаагүй байтал араас нь “Зам хөндлөн гарахдаа гүнзгий амьсгаа аваад чигээрээ харсан чигтээ тайван зугуухан алхана шүү... Цочиж, гүйж, гар хөлөө савчиж орилж болохгүй. Гэнэт зогсож бас болохгүй. Учир нь Ханой хот зургаан сая хүнтэй дөрвөн сая мотоцикльтой” гэв ээ... За ингээд л зам хөндлөн гарна гэдэг гэдэг эр зоригийн асуудал гэдэг нь тодорхой болов.
    118545 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.