Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2015 оны 2 сарын 16
    Ижийнхээ  шарилын  дэргэд хагацаж ядан зогсохдоо би өөртөө ийн тангарагласан юм. “Хэрэв би сэтгүүл зүйд ямар нэгэн байр суурьтай юм бол, хэрэв би нийгмийн амьдралд  өчүүхэн ч атугаа  нөлөөлөх чадвартай юм бол хорт хавдар хэмээх энэ өвчнийг эмчлэх,  урьдчилан сэргийлэх үйлсэд чадлынхаа хэрээр зүтгэж үлдсэн амьдралаа зориулах болно. Миний үзсэн энэ зовлонг дахиж хэн нэгэн үзэж элэг зүрхээ бүү эмтлээсэй ... ” гэж.
    349076 43
  • 2015 оны 2 сарын 11
    УИХ-ын гишүүн М.Батчимэгт ЮНЕСКО ингэж хэлжээ. “Азийн орнуудаас босоо бичигтэй нь ганцхан танай улс шүү. Хүн төрөлхтний энэ соёлын өв хариугүй мөхөх нь. Аврахыг бодоорой” гэжээ.  ЮНЕСКО ер нь дандаа үнэн хэлдэг дөө.  Үнэхээр манай босоо бичиг мөхөх дээрээ тулчихаад байгаа. Тэгэхээр яаралтай аврах нь ч зүйтэй. Харин хэрхэн аврах вэ. Гэтэл М.Батчимэг  гишүүн  нэгэн арга оллоо.  Монгол хэлний тухай хуулиндаа уламжлалт босоо бичгээ ерөнхий боловсролын сургуульд  хүчээр заахыг, их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын дөрөвний нэгээс доошгүй хэсэгт  заавал оруулж байхаар тусгалаа. 
    100730 0
  • 2015 оны 2 сарын 10
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлээрээ музей үзлээ. Маршал Х.Чойбалсангийн тухай үзэсгэлэн гарсаныг дуулаад  тэр.  Нэгэн үеийн түүхийг анд нөхөд, ард түмнийхээ цусаар будан байж хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг үлдээсэн энэ хүний тухай хүүхдүүддээ үзүүлэх, ярих юм их байсан тул зорьж очлоо. Тэгээд бодлоо.  Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгаж түүхийн хуудаснаа мөнхөрсөн энэ эрхэм хүнээс өдийхөн зүйл үлдээ гэж үү. Өнөөгийн ямбатан ихэс шиг уул уулын амаар газар хашиж, алт мөнгөний орд дээрэмдэж, улсын санг хоосолж яваагүй болохоор биднээс хойшхи үе ч түүнийг лав сайнаар дурсаж суу алдар нь тэнгэрийн од мэт үржих биз ээ. Харин улсаа дээрдэмдэж эгэл түмнээ хуурч яваа өнөө цагийн дээдэс  хорвоогоор нэг тарааж хаясан офшор дансан дахь мөнгө, дэлхий даахгүй шахам эд хөрөнгө нь түмэн үеэр адлагдах хараал болон газрын үндэс мэт ургаж дэлгэрэх буй...     
    177506 0
  • 2015 оны 1 сарын 19
    Сайд асан Ц.Оюунгэрэл Шүүмжлэгчийг хамгаалах тухай хууль санаачилжээ. Тэр хуулиа өөрийн дүү Ц.Батдаа зориулсан гэнэ.  За тэгэхээр сайд асангийн дүү яасан байх вэ. Тэр нөхөр МИАТ компанид ажилладаг.   2012 онд АН ялж эгч нь сайд болонгуут МИАТ-ийн дарга болохыг хүсчээ. Хүсэлтээ эгчдээ, салбарын сайддаа уламжилж. Эгч нь дүүгийнхээ төлөө гүйж Ерөнхий сайд дээр хүртэл дагуулж орсон ч бүтсэнгүй. Ингээд өнөөх нь твитерээр салбарын сайдаа  доромжилж суудаг болов.  Зөвхөн ганцхан сайдыг зүхээд зогссонгүй хавь ойрынх нь бүгдийг, бүр эхнэр,  хүүхэд рүү нь хүртэл орлоо.  Мэдээж сайдад дургүй  хүмүүс олон. Тэд мань эрийг улам онгироов.
    109823 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.