Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 13 минут
  • 2015 оны 4 сарын 3

    АН  “Улс шиг хөгжье, Хүн шиг амьдарья” гэсэн уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж, иргэдийн итгэлийг авч 2012 онд УИХ-д олон суудалтай болсоныг санаж байна уу.  Гуравхан жилийн өмнөх юм даа, мартагнах болоогүй цаг хугацаа.   Гэтэл АН өөрөө мөрийн хөтөлбөрөө зөрчиж эхлэв. Үүнийг дарга нь мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг суудаг юм болов уу. Мэлзэж мэдэх учраас  баримтаар тайлбарлья...

    56238 0
  • 2015 оны 3 сарын 27
    Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байгаад түр зогслоо. Энэ хэлэлцээрийг  М.Энхсайхан  сайд  ахлаж  байгаа. Гэтэл мань хүн “гэрээнд нуух юм ерөөсөө байхгүй. Бүх зүйл ил тод ” гэж сэтгүүлчдэд мэдэгддэг  атлаа  УИХ-ын гишүүдээс нууцалж орхив. УИХ-ын гишүүд бол хуулиар олгогдсон дархан эрхтэй. Тэд улсын нууцтай танилцах эрхтэй. Гэтэл  Тавантолгойн гэрээнд Монголын төрийн түшээдээс нуух юм байна гэнэ.  Тийм ч болоод гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж М.Энхсайхан хэлжээ.
    56875 0
  • 2015 оны 3 сарын 2
    Борвиороо бор эсгий цувуулсан нусгай бор хүү хамуутай бор даагаа унаад эзэн хаанаа зайлуулж, охиныг нь эхнэр болгон авч хаан ширээнд суугаад амарсайхандаа жаргадаг. Эсхүл гуйлгачин ядуу бас дээрээс нь тэнэг Иван хүү хөрөнгөтэй хоёр ахыгаа дийлж, эзэн хаанаа лууны аманд хаяж өгөөд  үзэсгэлэнт охинтой  нь гэрлэж, хаан ширээнд суугаад хутга тавилгүй мах идэж,  хундага тавилгүй архи сөгнөөд үлгэр төгсдөг.  Үзэл санаа нь  гуйлгачин ядуу байж байгаад баян  хөрөнгөтэй хүний эд юмыг дээрэмдэж эхнэр хүүхдийг нь колончлоод эрх мэдэлд хүрэх. Улс гүрэн бүхний үлгэрт иймэрхүү зохиомж бий. Эргэцүүлж тунгаавал нэлээд   террорист шинжтэй байгаа биз...
    128751 0
  • 2015 оны 2 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж   АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид,  Хилармон В.Кажуком нарт уучлал үзүүллээ. Тэд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүхээс ял сонсоод хоригдож байсан юм.  Ерөнхийлөгчийн энэ   үйлдэлд зарим  иргэд таатай хандсангүй.  Дургүйцэж, уурлаж,  бухимдаж байна.  Зарим нь тааралдвал түүхий өндөг шидэхээс  ч  сийхгүй болоод явчихлаа.  
    195720 93
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.