Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2015 оны 4 сарын 30

     Жишээ-1 Өвөрхангай айм гийн Уянга сумын нутагт алт ухдаг нинжа нарын дунд нэг сонин “заншил” дэлгэрчээ. “Алтны нүхний амсар дээр хүү хэд уйлуулвал алт их олддог”, “Өнчин хүүхдийн нулимсыг алт дагадаг” гэх яриа хаанаас ч юм гарчээ. Тэгээд нинжа нар хотоос өнчин ядуу, тэнэмэл хүүхдүүдийг үрчилж авах, ажил хийлгэх нэрийдлээр авч яваад өглөө болгон нүхний амсар дээр зодож уйлуулаад ажилдаа ордог болж... Энэ тухай Хүүхдийн төлөө газрын дарга надад ярьж өгч би түүнийг нь “Өдрийн сонин”-д ажиллаж байхдаа бичиж байлаа. Бараг долоон жилийн өмнө юм даа...

    67053 0
  • 2015 оны 4 сарын 23

    Тоймч Л.Мөнхбаясгалангийн  С1 телевизээр  хөтлөн явуулдаг  “Цензургүй яриа” нэвтрүүлгийг сонины хэлбэрт оруулан хэвлэж байх албан ёсны эрхийг “Улс төрийн тойм” сонин авсан билээ.  Тиймээс уншигч та бүхэндээ энхүү ярилцлагыг долоо хоног бүрийн лхагва гарагт хүргэж байх болсоноо дуулгахад таатай байна.  Энэ удаагийн Цензургүй яриа нвтрүүлэгт  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх уригдан оролцлоо. Ингээд ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.  

    71302 0
  • 2015 оны 4 сарын 21
    Улс орон үнэхээр хэцүү байна аа. Бараг долдугаар сар гэхэд бүгдээрээ толгой дараалан хиарах юм байх аа.  Тэрнээс өмнө л амжиж  ард түмнээ аврах гэж Засгийн газар  нойр хоолгүй ажиллаж байна, ойлгооч дээ.  Ерөнхий сайд маань анх томилогдонгуутаа л хүүхдийн мөнгө, ээжүүдийн мөнгийг өгөхгүй гэж зүтгэсэн нь  учиртай шүү. Засгийн эрхийг аваад улсын сангийн авдрыг онгойлгоод үзсэн чинь юу ч байдаггүй. Н.Алтанхуяг бүгдийг нь идчихсэн үү эсвэл аваад явсан уу хоосон.  Ингээд л ард түмнээ өлсгөхгүй байлгах аргыг хайж хайж  олсон нь  Тавантолгойг эргэлтэд оруулах  гарц.
    60165 0
  • 2015 оны 4 сарын 8
    Энгийн мөртлөө шударга тэгсэн  атлаа гэмт хэрэгтэн. Сонин ойлголт. Харин манайд бол түгээмэл тааралдах  дүр төрхүүд. Тэд  дараах шинжийг агуулна. Эхнийх нь  энгийн нэгэн байх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан биш гэсэн үг. Жирийн л нэгэн инженер, нисгэгч, хуульч, багш, судлаач, эрдэмтэн. Олны танил байх албагүй байх нь. За тэгээд өнөөх энгийн олны танил биш мэргэжилтэн маань  эхлээд өөрийнхөө твитер хуудас, эсвэл фасебүүкээр улстөрчид, томоохон албан тушаалтан,  дарга нарыг хүчтэй хурц үг сонгож ил тод шүүмжилж эхэлнэ. Энүүхэндээ гэж хэлэхэд шүүмжлэх нэрийн дор доромжилно. Ийм замаар цахим ертөнцөд бусдын анхаарлыг татаж эхэлнэ дээ.
    111531 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.