ЕРӨНХИЙЛӨГЧИД АДЛУУЛАХ АЛТАН БОЛОМЖ
2012 оны 1 сарын 25
УИХ-ын гишүүн, тамхи үйлдвэрлэгч Ц.Дашдорж, Дарханы Д.Хаянхярваа,
Жадамбаагийн Энхбаяр нар азтай хүмүүс юм. Монголын анхны ардчилсан
Ерөнхийлөгчид загнуулж үзлээ шүү дээ. Бүр намынхаа дарга, генсек хоёрыг
хажуудаа суулгаж байгаад нүүрээ хийх газаргүй болно гэдэг үнэхээр
мянгад нэг тохиолдох явдал юм. Ардын нам түүхэндээ ЗХУ-ын Коминтернд
л загнуулж, бүр алуулж талуулж явсан уу гэхээс өөр хүнээр үг хэлүүлж
үзсэн биш дээ. Гэвч үздэг юм байна. Гэхдээ ардчиллын он тоолол эхлээд
21 дэх жил дээр энэ үйл явдал тохиолоо. Ардчилсан Ерөнхийлөгчийн өмнө
намын дарга нь намын Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа хамтдаа толгой
гудайлган сууж байгаад бүх хэвлэлийнхний өмнө “доромжлуулдаг” байна
шүү.
Дэлгэрэнгүй үзэх >
ТЭР ГАРТАА ДОЛЛАР БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ
2012 оны 1 сарын 17
Тэр гартаа доллар барьж үзээгүй. Гэхдээ ам.доллар гэж юу байдгийг
ардчиллын буянаар ойрхоноос харсан. Тэр гадаад орон руу зорчиж үзээгүй.
Гэхдээ гадаад паспорт аваад гадагшаа явъя гэвэл болно. Түүнийг хэн ч
хорихгүй. Даанч түүнд гадаадаар хэрэн хэсэх мөнгө байхгүй. Тэр
зах зээлийн онол мэдэхгүй. Хөрөнгийн бирж болоод хувьцааны талаар
мэдлэггүй. Гэвч түүнд Тавантолгойн 536 ширхэг хувьцаа бий. Гарт нь
баригдаж авдарт нь хэвтэхгүй ч хаана ч юм бэ нэг газарт байгаа гэдгийг
мэддэг. Түүнд ямар ч өмч хөрөнгө байхгүй. Гэхдээ дарга нар зурагтаар
“Иргэн бүр Оюутолгой, Тавантолгойн эзэн” гэж ярьдаг болохоор тэр бас
Оюутолгой, Тавантолгойн эзэн гэж өөрийгөө боддог. Тэр Оюутолгойн талаар
бараг мэдэхгүй. Яагаад гэвэл тэр сонин уншдаггүй. Учир нь түүнд сонин
захиалах мөнгө байхгүй. Бусдын адил Оюутолгойн гэрээ “но”-той болсон
л гэж боддог. Гэвч сар бүр эхнэр, гурван хүүхэдтэйгээ хамт 21 мянган
төгрөгөө аваад гурил, будаагаа авчихдаг. Энэ мөнгө хаанаас яагаад ирж
буйг мэдэхгүй. Мэдэхийг ч хүсдэггүй.
Дэлгэрэнгүй үзэх >
РОМАНТИЗМ ДУУСЛАА, ЕРӨНХИЙ САЙД АА
2012 оны 1 сарын 10
Тиймээ, романтизм дууслаа, Ерөнхий сайд аа. Гурван жилийн өмнө
С.Баяраас Ерөнхий сайдын суудлыг өвлөн авсан яг тэр мөчөөс л таны
алдаа хэмжигдэх учиртай. Эдийн засгийн өндөр мэдлэгтэй, дипломатч
С.Батболдыг Ерөнхий сайд болоход олон хүн басамжилж байлаа. Бас олон ч
хүн дэмжиж байлаа. Зөөлөн гэхэд хэтэрхий зөөлөн, гэр бүлсэг Сү-г
хоёр намын олигархууд хахтал чихчихсэн Засгийн газрыг толгойлно гэхэд
төсөөлөхөд бэрх байсан биз ээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг
туйлын ажил хэрэгч прагматик байвал зохино.
Дэлгэрэнгүй үзэх >
ХАМТДАА УЙЛАХ УУ
2011 оны 12 сарын 26
Бүгдээрээ нэг санаатай, нэг зорилготой, нэг л хэв маягтай бас бүгд нэг
хүнд хайртай байвал яах бол. Бодоод байх хэрэггүй ээ. Зүгээр л Хойд
Солонгосыг харчих. Хайрт эцэг, хайртай жолоодогчоо алдсан ард түмэн
уйлж байна. Өвлийн хүйтэнд амнаасаа уур савсуулан гадаах цементэн
талбайг нүдээд л бахиралдаж байна. Үсээ үгтээж нулимсаа барьж
дийлэхгүйг нь харахаар өр өмрөөд явчих юм. Гэхдээ тэгж их гашуудаж буй
ард түмэн нэг эгнээнд суугаад уйлахаа мартсангүй. Дунд сургуулийн дөрөв,
тавдугаар ангийн хүүхдүүд ч уйлж байна. Аргагүй л хайртай хүнээ алдсан
ард түмэн хэрхэн гашууддагийг дэлхий нийт харлаа, үзлээ. Хөөрхий дөө.
Энэ олон хүн одоо цаашдаа яаж амьдарна аа. Амьдралынх нь утга учир нь,
ноён нуруу нь халин оджээ. Ард түмнээ юунд ийм эрт өрөвдөж
хайрлахгүйгээр орхиж одов оо, талийгаач минь ээ. Яах гэж ийм хатуу
сэтгэл гаргаж чадав аа. Одоо таны ард түмэн яана вэ. Гэхдээ залгамжлагч
нь болсон “Өглөөний нарны гэгээ” гэгддэг хүү нь байгаа болохоор алзахгүй
биз дээ. Уй гашууд автсан түмэн олноо өөд нь татаад хайрлаж хамгаалах
нуган үр нь байгаа болохоор санаа амрах юм даа гэж...
Дэлгэрэнгүй үзэх >
АРХИ БҮЖИГЛҮҮЛНЭ
2011 оны 12 сарын 6
Сайд Х.Баттулга нэгэн хууль санаачилжээ. Тэр нь “Архи, тамхи,
согтууруулах, мансууруулах бодис үйлдвэрлэдэг, борлуулдаг,
зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах”
тухай хууль юм. Зөвхөн гарчигнаас нь харахад боломжийн хууль байх болов
уу гэж санахаар. Гэтэл уг хуулийг өргөн барихтай нь зэрэг гишүүд
ихээхэн цочирдож шууд delete-лээд хаяж. Хаширдаггүй сайд restore
хийгээд дахиад өргөн барив. Одоо хэлэлцэхээс өөр аргагүй. Ийнхүү УИХ-ын
танхимд хуулийн нэрээр архи бүжиглүүлэх цаг айсуй. Хэн нь архинд
дуртай, хэн нь дургүй, бас дуртай нь дургүй болж харагдах гэсэн тоглолт
удахгүй эхэлнэ. Зарим нь шартчихсан ирэх вий. Тэгмэгцээ “Архины бизнес
бол дэлхийн аль ч оронд байдаг бизнес.
Дэлгэрэнгүй үзэх >
НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ
2011 оны 12 сарын 1
Шагнал нүдээ олно гэдэг сайхан. Хүн бүхэн баяр хүргээд ам хуурайгүй
шагшаад. “Энэ бол миний хийж бүтээсэн ажилд биш хийх гэж байгаа ажилд
минь өгч байгаа шагнал гэж ойлгож байгаа” гээд л. Яахаараа ч хүний юу
хийх гэж байгааг урьдчилж мэдээд шагначихдаг юм бүү мэд. Бас “Энэ бол
дан ганц миний шагнал биш. Манай хамт олны шагнал” гэнэ. Уг нь хамт
олноороо шагнуулах гэж байсан юмыг ганцаараа түрүүлж “хусчихаад”
баригдангуутаа хэргээ хүлээгээд ч байгаа юм шиг. За энэ бүхнийг эс
тооцвол шагнал ч бас дажгүй шүү.
Дэлгэрэнгүй үзэх >
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АВРААРАЙ
2011 оны 11 сарын 10
Монголын анхны ардчилсан Ерөнхийлөгчөөс аврал эрэх шалтгаан байна.
МАНАН-гийн УИХ Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж
эхэллээ. Үндсэн хууль зөрчин байж бүтэн дөрвөн жил нэг хөнжилд
нялуурсан тэд одоо хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хаахын төлөө нэгдэж
байна. Сонгуулийн хуулийн төсөлд баахан арга хэмжээ авч хашраах
заалтууд тусгагджээ. Хууль зөрчсөн албан тушаалтныг сарын цалингийн
доод хэмжээг 2-3 дахин, Сонгуулийн хорооны гишүүн, иргэнийг 1-2 дахин,
нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин
нэмэгдүүлсэн хэмжээгээр торгоно гэнэ.
Дэлгэрэнгүй үзэх >
Ц.НЯМДОРЖИД Л ТУСЛАХСАН
2011 оны 11 сарын 7
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид туслахсан.
Тэрбээр Н.Энхбаяртай эхлүүлсэн хэрүүлдээ тамирдаж гүйцлээ. Ц.Нямдоржийг
бодвол Н.Энхбаяр хэн юм бэ. Түүнд одоогоор ямар ч албан тушаал алга. “Би ч
ажлаа өгсөн. Одоо Ц.Нямдорж бас өгөх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй үзэх >