Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2015 оны 9 сарын 22
    Үндэсний үйлдвэрлэгч компанид татвараас шалгалт орж 150 сая төгрөгийн татварын акт тавьчихав. Торгуулийн мөрөөр тухайн компаний дансыг хааж, захирлыг нь хилээр гарахыг хориглолоо. Зээл аваад ажиллаж байсан  өнөөх компани зээл, зээлийн  хүүгээ төлөх нь бүү хэл  зарсан барааныхаа  мөнгийг ч авч чадахаа байлаа (дансыг нь хаачихсан). Гадаадад салбараа нээх хүндэтгэлийн арга хэмжээнд уригдсан захирал нь хилээр гарах хориотой учраас ичсэндээ “осолд орсон учраас очиж чадахгүй  нь уучлаарай” гэж мэйл бичив.
    111342 2
  • 2015 оны 3 сарын 27
    Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байгаад түр зогслоо. Энэ хэлэлцээрийг  М.Энхсайхан  сайд  ахлаж  байгаа. Гэтэл мань хүн “гэрээнд нуух юм ерөөсөө байхгүй. Бүх зүйл ил тод ” гэж сэтгүүлчдэд мэдэгддэг  атлаа  УИХ-ын гишүүдээс нууцалж орхив. УИХ-ын гишүүд бол хуулиар олгогдсон дархан эрхтэй. Тэд улсын нууцтай танилцах эрхтэй. Гэтэл  Тавантолгойн гэрээнд Монголын төрийн түшээдээс нуух юм байна гэнэ.  Тийм ч болоод гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж М.Энхсайхан хэлжээ.
    57379 0
  • 2014 оны 1 сарын 14
    Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай  олон сэтгүүлч уулзаж улс төр, эдийн засгийн сэдвээр ярилц­даг билээ. Харин энэ удаа түүн­тэй уулзаж монгол­чуу­дын оюун санааны өв уламж­лал, түүний дархлаа, мөн эх орон,  тусгаар тогтно­лын сэдвээр  ярилцлаа.
    170933 105
  • 2013 оны 4 сарын 22
     “Баярт” мэдээ сонсогдов.  Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг  “Эрдэнэс Тавантолгойгоос  нүүрсний цуваа Хятадыг чиглэхээр боллоо” гэсэн гашуудлын мэдээг зар­ласнаар монголчуудын  хоолтой хонох үүд хаалга нээгдэв. Улсын бодлогод гашуу­далтай боловч ард түмэнд очихдоо баярын марш мэт сонсогдох эл мэдээ өмнөх Засгийн газар үндэс­ний эрх ашгийг хэрхэн нулимсны гайхамшигтай загвар болон үеийн үед тэм­дэг­лэг­дэх биз. Учир нь “Эрдэнэс Тавантол­гойн”, “Чалко”-той байгуулсан алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулахаар  нүүрс гаргахыг түр хугацаагаар зогсоосон байсан юм. Хариуд нь Хятад  манайхаас шуудай нүүрс ч авахгүй гэсэн бойкот хийв. Ердөө л хоёрхон сар өнгөрөхөд манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэж дээр доргүй л сандрав. Ухаант­нууд “Нүүрсээ экспортлооч...Эдийн засаг уналаа... Ард түмэн хэцүүдлээ.... “Чалко”гийн зөв... Олон улсын шүүхэд очвол манай Засгийн газар нүдний булай болно...” гэц­гээв. Үнэн үг шар тос.
    93821 38
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.