Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 8 сарын 18
  • 2014 оны 11 сарын 3
    Нэг зуун хорин мянга хүрэхгүй хүн амтай жижигхээн тосгон байх юм. Манайхаар бол сум юмуу даа. Гэхдээ Монголд биш Америкт л даа.  Далайн эрэг дээр орших тэр жижигхэн суурингийн  иргэд бүгд  бие биенээ танина. Тэнд аж төрөн  суудаг айл  бүхэн хөршийнхөө  амьдралыг  гэрийнхээ  хөргөгчинд юу байгаагийн адил  нэгд нэгэнгүй   мэднэ.  Хүүхдүүд нь өсч том болоод насанд хүрэхээрээ хот хүрээ рүү сургууль соёлд ороод арилж өгнө.  Уйтгартай тэр буйдхан газарт залуус яаж ч  тогтох билээ.  Улсаас загасчилахыг хориглосон болохоор ажлын байр байхгүй.  Бүгд халамжаар амьдардаг тул тэдэнд шинээр олох орлого гэж байхгүй.  Тогтмол орлоготой болохоор  сард гурван аяга кофе уудаг бол  хэдэн жил өнгөрсөн ч тэр л янзаар  ууна. Өглөө нэг өндөг,  хоёр талх иддэг бол яг л тэр чигээрээ насаараа идэх болно.    Амьдрал улам л уйтгартай, сонирхолгүй  болсоор. Айлууд нь дүрвэж өөр хотыг бараадна.  Харин энэ үеэр тэдэнд нэгэн сайхан мэдээ сонсогдож эхэлсэнээр нэгэн хэвийн уйтгарт амьдралаасаа салах боломж бүрддэг.  Киноны үйл явдал яг эндээс эхэлдэг... Тэгэхээр би юнвишний кино санд байх  нэгэн киноны тухай л бичээд байгаа хэрэг шүү дээ.  Нэр нь “The Grand Seduction”.   Монгол хэлээр орчуулсан  байна билээ...
    82033 16
  • 2013 оны 4 сарын 9
    Вьетнам машин засварын газрыг сайтар мэдэх болсон би тэдний эх орон руу аялахдаа сэтгэл догдолсон билээ. Байн байн машинаа мөргөлдүүлдэг муухан жолооч миний хамгийн сайн мэддэг газар бол Вьетнам засвар. Энэ улс руу зорих болсон шалтгаан маань үүнтэй ч холбоотой байж магадгүй л юм. Ханой хотод буунгуут хамгийн эхний санамж шууд шоконд оруулчихав. “Замын хөдөлгөөний дүрэм зөвхөн цаасан дээр л бий”. За энэ ч яахав, манайд ч бараг тийм гэж бодож дуусаагүй байтал араас нь “Зам хөндлөн гарахдаа гүнзгий амьсгаа аваад чигээрээ харсан чигтээ тайван зугуухан алхана шүү... Цочиж, гүйж, гар хөлөө савчиж орилж болохгүй. Гэнэт зогсож бас болохгүй. Учир нь Ханой хот зургаан сая хүнтэй дөрвөн сая мотоцикльтой” гэв ээ... За ингээд л зам хөндлөн гарна гэдэг гэдэг эр зоригийн асуудал гэдэг нь тодорхой болов.
    119483 0
  • 2012 оны 12 сарын 20
    Айлын  найранд уригдлаа.  Айраг идээ элбэгшсэн өдий цагийн найрыг манайхан  надаар хэлүүлэхгүй  төсөөлнө дөө. Ай миний Монголын хө­дөөны найр ямархан  билээ дээ. Тэнгэрийн нарыг баруун хатавчиндаа аргамжчихаад  дуу хуур сүлэлдээд хэлэх ч юм биш.  Нэгэнт айлын найранд уригд­сан хойно ганган дээ­рээ тавьчихаад тэрүүхэн ха­тавчинд  донхойж орхилоо. Гэтэл нэг ах хүү дуулж байна аа.
    126203 189
  • 2012 оны 12 сарын 18
    Хэвлэгдэж гараад  удаагүй нэг  номыг гуравхан сарын дотор бараг 30 гаруй удаа уншчихлаа.  Хэн ч албадаагүй, эл  номоор сүүлд нь шалгалт авна гэж тулгаагүй байхад дотоод итгэл, сэтгэлийн зөн­гөөрөө салж чадахгүй байгаа нь тэр. Өнөө ч миний ширээнээс буух болоогүй бололтой. Тэр даварсан ном бол яруу най­рагч  Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”.
    133875 1007
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.